511
Байгаа байдлаа дүгнэн бичвээс
чадахгүй нь цаашаагаа тонил
дүгнэлт жижиг статистик дээр суурилсан
бодит байдлаас ялгарах худал
бид биш бидний бүтээл дүгнэнэ
алгоритм чамд урвахгүй
систэмчлэхийг хараал идэг
хүссэн нь хүссэнээ хий хөгжилдөх цаг
эрх чөлөө зүгээр бидэнд олдоогүй гэж
зааж сургачихаад одоо та нар зүгээр бай
хааж боогоод хаана хийгээд байгаан бэ
шорон галзуугийн эмнэлгээс
найзуудыг минь гарга
Болж байгааг хүүрнэн бичвээс
цаг хугацаа нь яг таарж
шинэ он хаяанд ирсэн байна
ажил урьдийн адил үргэлжилж
өдрийн хоолоо өөртөө авж өгнө
бороо яагаад үнэртдэг вэ
шинжлэх ухаанаар тайлах гэсэн нийтлэл уншиж сууна
тавцан дээрх цэцэгс ургавч
би эс ургана
ялгаруулах процесстой учир
соёл дагаж паалан зорино
Одоог бичнэ
хурдан хурдан өнгөрч байна
бичээд л байхгүй бол ямар нэгэн юм алдаж байна
зураг зурж байгаад хугалсан харандаа минь
компьютерийн дэлгэцний доор өндөрлөж тавьсан гурван номний завсар нугалж хийсэн цаасан дээр агаар дээр тогтож байна
харин хугарсан үзүүр хэсгийн харандаа нь балбаж суугаа товчлуурын хажууд хэнэгч үгүй хэвтэж байна
Өнгөрсөн ба ирээдүйн тэг голд хөндөлдөн байрласан хаалга дээрээс бичнэ
уусан өдрийн маргааш нь ууртай болсон байх юм
унтаж чадахгүй уурлана гэдэг чинь уур хүргэх юм
хэвтэж байсан орноосоо жорлон хүртэл алхаад
тамхи баагиулж зогсохдоо дэмий л өөрийгөө толинд харж уурлана
эргэж ирээд дахиад хэвтэнэ нүдээ анивал толгой эргэнэ
манай талийн нэг ч юм алга маргааш болтол уур минь гарахгүй нь
бодсон болгон уур хүргэж бодохгүй байх гэж ч оролдож үзнэ
өдөр сонссон бясалгал ч гэнэ үү тэрийг хүртэл туршиж үзнэ
уур минь гарахгүй нь уур хүрнэ
гэрлээ асаах гээд босохдоо уурлана
дэвтрээ хаа тавилаа санахгүй уурлана
баахан хайж хамгийн сүүлд нь олно
нээгээд уншихдаа уурлана
миний л бичсэн хэдэн дэмий зүйлс
унших тусам улам уурлана
хурдан болихгүй бол урчхаж мэднэ
харандаа хайж эхлэв
улаан харандаанаас өөр юм олдсонгүй улам ч уур хүргэлээ
улаан харандаагаар юу зурдаг юм гэж уур хүрлээ
гар луугаа аяархан хатгалаа
шуу нь дээрээ зураас татав
дахиад хажууд нь татав
олонг татав
улаан өнгө гар дээр минь гарахгүй байна
чанга татав
олонг татав
гар минь улаан болчихлоо
дэвтрээ гаргаад гар дээрхээ хуулж зурлаа
өвдөж байгаа хэсэг бүрээ цаас түүнээ буулгаж байна
уур хүрлээ
чанга зураас татав
дахиад нэгийг татав
тамхи татав
Ирээдүйг харж чадахгүйч ирээдүй намайг үргэлж хардаг
тэгээд мартдаг чи хэн ч бай чамайг бүгд мартдаг тэр бүгд ч мартагддаг
намайг чамайг мартахгүй гэхэд чи гайхаж байсныг чинь санаж байна
чиний талаарх бодлууд надад бий
би өөрөө хайж олохгүй
миний дурсамж цаг хугацаанд хавирч үсэрсэн цог нь толгойд орно
би түүнийг хурдхан гаргана
дэвтэр дээр гоожуулна
хатаж амжаагүй миний бодол намайг хэд хоног боолчилно
зүүдийг минь хүртэл тэр бодол нэвт шувт өөртөө авна
би шанална тэр цог үсрээд ирэхдээ том гал тавьчихсан
чиний талаарх бодлууд тэр галд бүгд тос нэмнэ
би унтраахыг хүсэхгүй ээ
би шатаж байхдаа таарсан
хэзээ ч битгий намайг орхиорой
би энэ гал дунд би жаргалдаа ташуурна