Гарсан бол гарсан

Байхгүй булан байхгүй хорвоо 

Балтын тэнгисийн мухарт; 
Финланд ба Эстоны хооронд орших;
Финийн урт нарын булангийн адагт; 
Санкт-Петербург хот бий; 
Би тэнд чамтай хамт байна гэж зүүдэлсэн; 
Өдөр тутмын үйлдэлдээ би олон булантай таарч; 
Тэндээ их бага хугацааг өнгөрөөнө; 
Булан болгон өөрийн оршихуйтай ;
Миний өчигдөр суусан мухрын буланд ;
Ширээ сандал цонх; 
Өнөөх цонхоор тэндээс л харагдах нийгэм ; 
Аж байдал ба бусад; 
Тэгээд тэр булан над руу ширтэх юм; 
Би өнөөдөр та бүхэнтэй дотор минь байдаг нэг булангаа хуваалцъя; 
Энэ гарцаагүй тэр цаг нь мөн; 
Хорин гурван жил яваад ;
Яг эндээ ирэхдээ би ;
Тэр л булангаа хаанаас ч хайгаад олоогүй юмдаг; 
Ийм булан байдаг гэдгээ хуваалцахад сайхан байлаа; 
Миний сэтгэл бороонд их норжээ; 
Нар хурдхан шиг гараасай; 
Сэтгэл минь хатах сан; 
Сэтгэлийг нуучих булан байсансан болдоо.