Гутлын цоорхой

 Нүхээр 

 уусан өдрийн маргааш ууртай болсон байх юм; 

 унтаж чадахгүй уурлана гэдэг чинь уур хүргэх юм; 
 хэвтэж чадахгүй бачимдаж босож алхаж уурлана; 
 дэмий л өөрийгөө толинд харж уурлана; 
 эргэж ирээд эргээд хэвтэнэ нүдээ аньвал толгой эргэнэ; 
 манай талийн юм энэ тархи толгойд  нэг ч алга; 
 маргааш болтол уур минь гарахгүй нь; 
 бодсон болгон уур хүргэж бодохгүй байх гэж ч оролдож үзнэ; 
 уур минь гарахгүй нь уур хүргэнэ; 
 гэрлээ асаах гээд босохдоо уурлана; 
 тэмдэглэлийн дэвтрээ хаа тавилаа санахгүй уурлана; 
 баахан хайж хамгийн сүүлд нь олно; 
 нээгээд уншихдаа уурлана;
унших тусам бухимдан уурлана; 
 хурдхан болихгүй бол шатааж мэднэ; 
 харандаа хайж эхлэлээ; 
 улаан харандаанаас өөр юм олдсонгүй уур хүргэнэ; 
 улаан харандаагаар юу зурдаг юм гэж; 
 гар луугаа аяархан хатгалаа; 
шуун дээрээ зураас татав; 
 дахиад хажууд нь татав; 
 олонг татав;
 улаан өнгө гар дээр минь гарахгүй байна; 
 чанга татав;
олонг татав; 
 гар минь улаан болчихлоо; 
 дэвтрээ гаргаад гар дээрхээ хуулж зурлаа; 
 өвдөж байгаа хэсэг бүрээ цаас түүнээ буулгаж байна; 
 уур хүрлээ; 
 чанга зураас татав; 
 дахиад нэгийг татлаа;