Би яг цагтаа

 Хэтэрхий их түүх зохиол нойр хоол 


Цаг хархад хэд болж байна төд болж гээд бүгд тарна; 
Хүмүүс хичээж ажил хийснээс гадна; 
Түүнээсээ сэтгэл болоод сэрэл мэдрэмжийн таашаал авцгаадаг; 
Энд бүх зүйлс нэг гэж хоолой салган дуулалдана; 
Итгэх итгэл л байвал хүн урагшилдаг юм, 
Атаа жөтөөгүй аж төрж чадаж байгаадаа сэтгэл нь ханаад амардаггүй; 
Уугаад л байхгүй бол чадал нь барагдчих юм шиг суугаад л; 
Цай уух ба цайны соёлыг энэ бие дээ суулгах гээд л хичээж сууна тэгээд ууна; 
Сонсож байгаа дуу хөл хөдөлгөнө харж буй хот хөл хөдөлгөөнтөй; 
Өөрөө өөрийгөө үнэлэх гээд бардаггүй ээ!; 
Асуулт : Ажилд орсоор юу хийж бүтээв? 
Дүгнэлт : Хулчгар;
Юу ч хамаагүй бичих дуртайдаа биш, 
Сул өнгөрөх цагаа сул өнгөрөөж алдмааргүй байдагтаа бичнэ; 
Сохрын газар сохор; 
Доголонгын газар доголон;
Муу үг хэзээнээс суучихсан юм болдоо; 
Цаагуураа бусдад зохиц гэж хэлнэ; 
Би асар олон хүний гар оролцсон; 
Ганц ширхэг баримал байтлаа; 
Та нөхөдтэй зөрөх зориг зүрх байхгүй байх юм гэж үү?