Шунал гал шиг асаж үл унтрана

ялагч ялагдагч гэж байхгүй гэнэ; 
зол завшаан олдвол;
тань шиг уужуу сэтгэх юмсан; 
нэгт орвол алт;
тэмцэлдээд ялсан  болохоор чинь;
шагнал байгаа юм;
алтаа хараад уйлах нь олонтой; 
тэгээд үг хэлнэ; 
шатрын тэмцээн амжилттай явагдаж өнгөрлөө нөхдөө;
болор жив жив гэнэ;
сүүлийн өрөгч цус гарлаа шүү тиймээ Хорлоо;
чи минь мундаг шүү;
Хорол хүүхэн толгой дохино;
хожсон  Баяр уурлана; 
дахиад юунд ч оролцохгүй; 
энэ бол миний шийдвэр; 
би тэмцэлдэхгүй бол; 
миний өмнөөс тэмцээнд орох хүн байхгүй;
намайг төлөөлөх ганц л би байна;
би хатуу шийдлээ; 
хүн нэг бүрийг төлөөлөх;
нэг хүн бий;
тэр нь чи;
толгойдоо нэрж гаргасан нүүдлийг чинь; 
нөгөөх чинь зүгээр нэг тойроод гарахгүй л болвуу; 
азгүй хүн эцэс хүртэл азтай байдаг юм даа; 
тэгээд л хожигдоно; 
хожигдсон толгой ;
тэмцэх гээд байдаг гэмтэй;
оргилуун сэтгэл нь хөдөлж; 
шунал гал шиг асаж;
үл унтарна;