Хүсэх хүсэл

гэнэтийн явдал их тохиолдох тэр мөчүүдийгээ амьдрал гэж нэрлээд;
гэртээ ганцаараа хэвтэж байна;
би амьдрал гэгчээс алс хол оршиж буй ганц ширхэг баримал;
бодолд орсон нэгэн шиг гөлрөх дасгал хийж байна;
үнэр нь эхэлж ирээд;
араас нь тэр намайг чиглэлээ;
урд минь ирээд;
гал хүүхэн;
зогссон цаг шиг хөдөлгөөнгүй;
хэсэг намайг сонжоод;
харж харж ариллаа;
засвартай тул уучлаарай;
гэсэн бичиг;
энгэрт минь хадаатай удлаа;




T;me