Яг

Орж ирсэн хэдийг бичиж авах;
Энд байсан баталгаа;
Гэрч;
Өгөгдсөн цаг минь битгий дуусаасай;
Зорих хүнгүй алс;
Цэлийсэн тал;
Ус тэнгэрээс бууж;
Тохой даган урсана;
Сүрдүүлэггүй орших орчин;
Бодлоос ундарсан булаг;
Нөгөөтэй нийлж;
Уул тал усалж;
Үлдсэн хэсэг нь;
Хүрхрээ болон дээрээс унана;
Төрөх дөө би өндөрт төрж ээ;
Урсан одох цаг дор;
Уруугаа би чиглэж явна;
Мэдлэг мэдрэмж мэргэжил;
Дэмий дүүргээд тагласан сав;
Тэр надад чамд ч хайргүй ;