Амыг нь барь


Би чамд уншуулмааргүй байна;
Цас гэвэл чи цас гэж уншина;
Тэгээд урьд харсан цасаа дахин харна;
Даарна;
Цасаа иднэ;
Цас чамайг цангуулна;
Цас намайг цэнгүүлнэ;
Хөр цас;
Хүүр чирсэн мөр;
Эргээд хархад улаа татуулжээ;
Ихэд гэмшив;
Чирээд алхахдаа хэд хэд онхолдов;
Хөлдсөн гол;
Эсгий гутлын ул;
Урагшилж шалихгүй миний зам;
Энх цагт хөлс их дусвал;
Дайны цагт цус бага урсана;
Нөхөд минь хүлээх;
Миний хүлээс;



T;me