ЛСД

Би чамайг гэмтээмээр байна;

Миний үлдээсэн улаан эрээн өнгийн шүдний ором;

Торон хувцсны араас бүдгэрч харагдах нь тачаал;

Цус чинь тогтож ядах уруул;

Дахиж залуу явахгүй дээ;

Дүрэлзсэн чамтай шатчих дөхсөн;

Гүнд чинь дурлаж улам өвтгөсөн;

Өгсөнтөйгөө ижил авсан ;

Орилоход чинь огшиж;

Огшиход минь орилох давхцаж;

Хосууд зэрэг асаж;

Эргээд зэрэг унтарна;

Би энэ зуршилд чинь эхлэл болохоор;

Чи түүнд мөнх дурлана;

Ганцаардах даа би дурсан бичлээ;

Гарт минь чи биш үзэг хэвтлээ;