Тиишээ


Тал онгойсон цонхоор өвлийн биш хаврын салхи салхилах нь юутай таатай;
Уруул хатна;
Нэг сайхан нэг цангаа;
Өглөөг л хүлээх шиг;
Ажилд явах нь л миний ажил;
Төлөвлөсөн хугацаа хүртэл бэлтгэх зүйл сэтгэл;
Ном бичнэ;
Зургаа зурсан шиг зурна;
Баримал барьж мөрөөдөхөө зогсооно;
Ганц ч үг гаргалгүй ганцаараа удна;
Урагшлах амь;
Уруудах хугацаа;
Ахиад алга болсон нэг хүн;
Эргэж ирээд чамтай уулзана;
Лонх дундалж удаан сууна;
Тэнэгтэлт минь тэнд дуусна;