Ima touch youa

Өглөөг алгас
Сэрээд гайх
Хам хум бүгдийг шүүрээд гарлаа
Сууна
Ярилцана
Удаан сонсож ойлгоод хариулна
Нарны тусгал өрөөний өнгийг өөрчлөх нь сэтгэлд нөлөөтэй
Үүлс нүүх нь салхитай байгааг
Урьд харсан болхоор дахин харагдана
Сүүмэлзэх бодол сүүтэгнэнэ
Өнгөрдөг үдэшлэг чамайг мөн гэж таних хүртэл үргэлжилсэн
Хурдан урсах замын дундах цагаан шугам шиг
Хазайж явахдаа харчихсан
Нуугдсан
Чамд ойртлоо
Хөлийг чинь харж удаан суух
Чи хэн нэгний энгэрт бүжиглэж
Царайг чинь харах гэхэд
Толгой дээр мөс хагарж
Цус урсаж нүд тагаллаа
Би новш мэдэрж байна
Би чамд хүрмээр байна

Comments