Хөнгөн хөвөх

Хүлээсэн хүн холбоо барихгүй
Хүссэн сэтгэл дэвтэхгүй
Санаа зовно
Сэтгэл цаанаа нэг жаргана
Нөхөр минь чөлөөтөй алхална
Найздаа хэлэх хэдэн үг энд
Олон дунд бүү ороорой
Ойлгосон зүйл чинь алга болно
Мэдэрсэн хүчээ битгий гаргаарай
Мэдэх нэгэн нь тойрно
Цаг нь болход цахилна
Цагаан өнгөөр тэсрэнэ
Үүлгүй бороо асгарч
Үүрээр шөнө ирнэ
Манан будан тавьж
Маргааш өнөөдөр ирнэ
Уулзах өдрөө хүртэл би
Урагшаагаа зогсохгүй алхална
Найз дээрээ очоод
Найр хийж үлдэнэ

Comments