би цонхоор бусад болж харагдана

цонх би бусад

Ногоон мод гэрэл доор
Гуниг шиг хөдөлгөөнгүй

Утга учир хайсаар аних нүд агшинд бодно; бодол болон бодохдоо эрт оройгүй унтана; өглөө болж амьдарна үргэлжилж ; хийсэн бүхэндээ хариуцлага хүлээхээр сэрлээ хүү нь; гарна олсон хэдээ хог болгож хогын саванд хаях гэж би гэрээс гарна; тамхины иш бохь цаас баглаа боодол; ингэж бүгдээ хээв нэг гээнэ би чамд хайртай үүрд мөнхөө ч харамсалгүй хаясан; олоод авсан эмэгтэй нь алдахгүй гэхдээ алхаас бусдыг хийнэ; миний гараар могой бариулна; саарал тэнгэрт салхи гархад би юу ч мэдрэхгүй байна; чөтгөр алгад  хараал тань намайг найм дахиж идээсэй; шөнөжин оросоор орилох чамайг далд орсонд би баяртай байна; үхдэл амид асан даа уйлаж дуулаж урсах цагаа надад үлдээжээ; хайсан утга учираа дахиад л олсонгүй; алга болчихсон;  унтах цаг урд минь ирээд инээн зогсоно.