Цаг

Эрт оройгүй алдаж асгах сэдэв

үхэл энэ гээд зааж өгсөн ;
дотно хүмүүс нэг хоёр байсан ;
иргээд ирээгүй болхоор нь  ;
хариу талархаж амжаагүй юм даг ;
айлгаагүй орхисон учир ойлгоогүй л явна ;
үхэл чамтай өс санасан өргөс би байна ;
гаргаад ир гэж гуйхыг больсон 24 нас ;
ухаж судласан хүн чөтгөртөй таарна ;
бурууг хэнд ч тохолгүй үргэлжлүүлж л явна ;
ирэх өдрийн уйг өнөө өдөр бэлтгэж сурна ;
өнгөрсөнд надаар таслагдсан юм даг ;
зугтаж болдоггүй цаг дор будан ертөнц ганьхарна ;
бүү шанал тэр цагт чамд шаналал ирнэ ;
уйлахгүй уд тэгвэл тэгээд удахгүй уйлна ;
зогсоогүй эргэлдэнэ, ээлжлэнэ  ;
бүтээл байхуйд уйтгар оршино ;
бүтээлч л орших хиймэл орчин ;
юм үлдээх гэж амьдарж байсан ;
бүгд үлдэгдэл байсан юм даг ;