зөрсөн өвөө

Алхаж яваад үзэг уналаа
Аваад хармаалж цааш алхална
Сэдэл төрөөд бичих гэтэл
Миний хөгшин үхэж үрэгдэж
Хажуугаар зөрсөн өвөө
Зүүн гарынхаа долооврыг
Хүүхдээ загинах аав шиг
Чичиж ирээд алхална
Ууртай царайтай тэр өвөө
Багш л байсан болвуу
Бичиж авах гэж зогсоод
Үзэг гарсангүйд алхална