Үдийн өнгө

эртний хүмүүс эртлэн босоод эрж хайж
олж байж эргэж ирдэг байсан байх даа
харин өнөө үед өглөөнөөс орой болтол л гээнэ
бодсон бодолдоо тулаад би юу ч хаяхгүй гэж үзлээ
олсон хэдэн зоосоо оройн сэрүү ороогүй байхад
тэр үед гадаа бороогүй байхад
нэг найз маань өнөөх хэдийгээ зээлчих гэхэд
чамирхал дунд чинь гээгдсэн нь би болог
эргээд ийм найз чамад бий болог гээд өгсөн