Найз

Байж л байдагт минь баяр хөөр
Намайг юу ч ярьсан итгэдэггүй
Хэзээ бид дахиад уулзах бол
Том зураг хамтдаа зурахдаа
Нэгч буруу надад өгөөгүй
Найзд минь байдаг
Надад үгүй байсан тэр зүйл
Толгойд минь бүдүүн авгай шиг
Том бөгсөөрөө ирээд суужээ
Надаас чамд очсон зүйл байдаг болвуу
Нэг их сайн мэдэхгүй юм
Урагшаа нэг алххад
Чамаас улам холдоод буйгаа мэдэpч
Чи үргэлж урд минь байдаг шүү
Хурдаа хас гэх нь утгагүй биз дээ
Бидний нөхөрлөлд утга хэрэггүй гээд
Ухраад ирж мэдэх л хүн
Хаана амьдарч байгааг чинь
Би мэднэ
Хүмүүс шиг орчиндоо бус
Хүсэл мөрөөдөлдөө байгаа
Харин чи бусдыгаа
Хэзээч орхиж болохгүй шүү
Хөтлөөд явахгүй ч
Хөшүүрэг нь болоорой
Миний мэдэх чи энэ
Надаар дутаагүй орчлонг
Надаар дүүрэгсэнд
Би баяртай
Дахиад уулзатлаа баяртай