Дахин шалгалт гэж үгүй

Зогсолтгүй хөдөлгөөн дунд сэтгэл хөдлөх нь

Амьд явахад дурсгаад хадгалчихмаар өдөр 
Би сургуульд орох гэж шалгалтад тэнцсэн
Малгайгаа духлуулж дуг хийв
Сурсан эрдэм зотонд нялагдах юм
Өдөр шөнөөс илүү хурдан өнгөрөх юм
Өөртэй минь ч тухтай уулзуулахгүй юм
Саадаар хүрээлэгдсэн сайх амьдралд
Ухаан үзүүрлэж ур гутав
Үнэнг олоод өөртөө нуусан
Шүлэг бичих гэж дотогш өнгийв
Хүссэн цэгт хүрээгүй хүлээсээ тасалсан
Шинэ зочин ирэхэд хуучин аяга минь хагарав
Надаас нуусан боломжууд чулуунд сийлэгдсэн
Бусдыг дайлахад хүрэлцээгүй хугацаа
Явдалтай яваандаа мөнгө болж ирдэг
Үүр цайхаас өмнө ажлын хаалга онгоймогц бөөлжис
Өдөржин хөдөлгөөнгүй суух ч өөр газар тэнэдэг
Муу муухай надаас хоёр алхам холдовч
Мулгуу ааш минь биеэ бүтэн утна